Үлэмжийн блог яагаад байнаа...

2008 оны 09-р сарын 03 Нийтэлсэн Monkhtuya
Сайн уу найзуудаа Үлэмжийн блог зүгээр гарч байна уу минийхд хав хар болчоод гарахгүй байгаан дээрээс хойш л ингээд байна бусад блог зүгээр байхын энэ яагаад байгаан болоо Үлэмжээ чиний бичлэгийг уншиж чадахаа болиод удаж байна page error гээл хав хар юм гарах юм.

МВВ нь байнаа

2008 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Monkhtuya
Сайн байцгаан уу блогерууд аа энэ өдрийн эрдмийн баярын мэнд хүргэе. Сонин хачин ихтэй үйл явдлаар дүүрэн завгүй байгаад байлаа.Заи тэгэхээр сониноо хуваалцахаар яарч л байлаа.8сарын 15нд миний хүүгийн төрсөн өдөр боловоо бид лагерт тэмдэглэхээр очоод тэгсэн гражийн түлхүүр байхгүй болохоор мод авч чадалгүй тог тасарцан болохоор ойгоос мод түүх санаатай явлаа энд тэндгүй газар хатгасаар модруу орох зам байсангүй тэгэхээр нь дээш өгссөөр нэг айлын хайсаар даван хэдэн мод түүгээд буцаж явтал манай хүүхэд нөгөө айлын чинь хайсны завсраар түрүүлж шургаад гүйгээд явчлаа би араас нь давах санаатай үзэж байтал нохой хүүгийн минь араас давхиад дараад уначхав аав нь хаанаас ч юм гүйгээд хүүхэд дээрээ очсон байсан би хайс яаж давснаа ч мэдээгүй тэгсэн бөөн цус болсон орилсон юм л ирж байнаа харахаас айгаад байлаа. Харин шүд нь ороогүй битүү 2 шүд хонгноос нь хазаад жаахан юм болохоороо хүчинд нь урагш унахдаа ам хамраараа унаад хамар ам нь хавдаад цус гоожсон байж за тэгээд айсан амьтад хүүгээ тайвшруулсаар хэдэн модтой харьсан. Очоод ээжид яг алуулах шахсан.Айгаад сүнс нь зайлцан байх гэж бодоод тэр шөнөө лаа цутгаад хоносон харин яг чихтэй нохой гарч байналээ.Дараа нь лам хараас асуусан гайгүй гэсэн.Орой нь нэг хавдсан уруултай нөхөрийн 3 насны төрсөн өдөрийг тэмдэглэвээ гэж. Өөр нэг сонин юм үзсэн нь манай төрлийн нэг эгч бөө болж байгаан гэнээ.Тэгсэн сахиусаа авахад нь төрөл төрөгсөд нь бүгдээрээ байх ёстой гээд чанарт нь явлаа.Налайхын цааш 1 хоноод ирэх юм бодоод явцан чинь гортиг татаад 3 хонох ёстой болоод сүлжээ барьдаггүй газар ажлаа таслаад гэртээ ч нэг хоноод ирнэ гээд хэлсэн, хэл чимээгүй 3 хоночлоо за дүүрсэн хэрэг энэ ажил нь бүтэж байвал очоод арга нь олдох байх гээд л таг байсаар 3 хоноод ажилдаа иртэл бөөн юм болцон байнадаа манай гэрт очтол гэр цоожтой байсан гэнэ арай л эрэн сурвалжлаагүй бололтой дог.Цалин хасна л гэнээ өө ийм юм болоод хэл өгч чадсангүй уучлаарай л гэлээ. Сониноос тэр бөө мөргөлийн зан үйл чинь их сонин юм байнаа одоо тэгээд манай удмын өвөө ирж байгаан гэнэ сахиусаа авахгүй болохоор гомдоод удам судрыг нь шоглоод байдаг гэнээ. За дараа энэ тухай дэлгэрэнгүй бичье ажилтай болчлоо сонин ч юм их үзсээн би гэж шүтлэг энэ тэр байхгүй сайхан гар чинь амаа ангайж явсаар ирсэншүү.

Хулхидуулах шахав.

2008 оны 08-р сарын 20 Нийтэлсэн Monkhtuya
Сайн байцгаана уу энэ өдрийн мэнд. Өнөө өглөө ажилдаа жаахан аажуу ирээд захирал махирлыг байхгүйг далимдуулсийн замаараа байрны мөнгөө өгөөд тэгсэн тархинд шууд цус харвах дөхлөө.Цахилгааны минь мөнгө хуучин гардагаасаа даруй 4 дахин нэмэгджээ.Зүгээр л байрны мөнгө маань цахилгааныхаа ч мөнгөнд хүрэхийг болив.Яагаад ийм байгаан гэсэн банкны хүүхэн манайд ингэж ирсэн гэнээ за за би талыг нь өгчөөд очиж асууя гэлээ. Ажил дээрээ ирээд БГД-ийн ХҮТрүү ярилаа манай мөнгө яагаад ийм гарчваа цахилгааны үнэ хэр нэмэгдсийн 1 килват нь хэд юм гээл бодож гарлаа танайх 2 сарын мөнгөө төлөөгүй байна гэнээ сая очоод төлчлөө би илүү төлмөөргүй байна 2лаа утсаар ойлголцсонгүй ирж уулз гээл утсаа таслав дийд дийд. Гэнэт уур хүрээд ХҮТ орлоо.Үүдний хүүхнээс асуусан чинь давхар биччиж санхүү ороод хасуулчих гэнээ.Санхүү орлоо манай баримт энэ байна танай гарсан мөнгө энэ гэлээ.Би наадхыг чинь төлсөн дахин үлдэгдэл чинь юу юм бэ гэсэн мэдэхгүй гэнээ.Алчхийн байна даа харин хэн мэдэхийн өөрөө гараад ирцийн гэнээ.Сүүлдээ уурласан чинь аа харин банк ингээд байгаан гэлээ ёо ёо хэрвээ би мэдэхгүй өгчихвөл энэ хэний халаасанд орхийн болоо тэхдээ би яг гарсан баримтаа авсан ХҮТ зөв гаргасан байна лээ тэгэхээр банк давхар оруулсийн юм шиг байгаан юмны үнэ нэмэгдээд байхад тогны мөнгөө 4 нугалж төлмөөргүй байна хэрэглэснээ төлье дүхүү би тийм баян биш. Мэдэхэд илүүдэхгүй л юм байна шүү нөхдөө жижиг сажгаар бол иддэг л байх харин энэ ч дэндэнээ тэ.

Соёлын довтолгоон гэснээс...

2008 оны 08-р сарын 12 Нийтэлсэн Monkhtuya
Соёлын довтолгооныг уншаад нэг юм санаанд орлоо 1950-иад оны үе юмуудаа өвөө эмээ 2 танилцсанын байналдаа.Тэгсэн хөдөө газар чинь турсик өмсдөггүй байсан үе өвөө эмээг дагуулаад аймагт ирж суурьшсан байгаан тэгсэн эмээ турсик өмсдөггүй байжээ.Өвөө даавуун дээр зураад хайчилж өгөөд наадхаа оёод өмс гэсэн гэнээ ха ха.Манай эмээ тэгж өвөөгийн загвараар турсик хэрэглэж сурсан байгаан хэ хэ. Бас нэг инээдтэйн: Эмээ жаахан томроод биений юм нь ирж гэнээ тэгсэн аавдаа ааваа надаас цус гараад байна гэж ээждээ хэл гэсэн гэнэ.Ээж нь өө тэгдэг юм гадаа байгаа шар эсгийнээс хайчлаад хийчих гэсэн гэжугаа аа яа яа аймаар байгааз тэгсэн хэрнээ ямар ч сав бөөрний өвчин хүрдэггүй байжээ орчин үед хөгжил мөгжил дээд цэгтээ хүрээд байхад элдэв аймшгийн хавдар мавдар ихсээд байх юм тэгэхээр дээр үеийн шороо ч эм байсанын болов уу гэж. Манай эмээ их гоё сонин инээдтэй юм яринаа.

Горьдлого

2008 оны 08-р сарын 11 Нийтэлсэн Monkhtuya
Заиг ойрд хүн болгон л олимпоор амьсгалж байна даа би ч мөн адил тэгсэн монголоо дэмжээд дээлийн зах мушгисаар байгаад дээлийнхээ захыг бүр урчихлаа гэж.. хэ хэ тэхдээ л сэтгэл санаа сонин болчихлоо. Ёстой нэг хэрэг алгаа за одоо Цагаанбаатар барилдлаа гээл гүйгээд байсан байдгүй, өө Гүндэгмаа гайгүй байх байдгүй,Гэрэлт-Од гайгүйштээ уначлаа, Дашдаваа овоо явжийн уначлаа боксдоо л найдхаас за болъё ирхээр нь нээрээ өндөг шидвэл яадын сэтгэл санаагаар хохирсны төлбөр ард түмнээ басамжлан дормжилсны гор гээл ажил хийхээс сонирхол алга үмхий хятадууд чинь ядаж алт бөөндөөд байж сэтгэлийн хөөрөл ч алгаа хариуцлага гэж энэ л байх яг л үүргээ гүйцэтгэсэн юм шиг баярлана гэж үгүй маа. Хужаанууд хажууд олимп ярихаар би бүр ичээд орох газар олдохгүй байна шүү ичиж үхэхнээ ер нь. Тэхдээ бас л горьдоод байнаа боксдоо горьдлого тасрах арай л болоогүй байна яадын.

Гэнэт өрөвдчихлөө

2008 оны 08-р сарын 08 Нийтэлсэн Monkhtuya
Өглөө ажилдаа ирчээд жаахан гадуур ажил хөөцөлдөх санаатай явж байтал утас дуугарав. Байна яасан гэнээ хазгай мурий монгол хэлээр барилгад яаралтай ир ажилчдыг ачих гээд байна гэнүү сайн ойлгосонгүй, хэн наад хүндээ утсаа өгөөдөх гэлээ. Байна яасан гэнээ юун ачилт вэ гэсэн ГИАЭГ-аас шалгалт явж байна ажилчдын чинь паспорт бичиг баримт байхгүй байнаа өө би танайд сунгуулах гээд өгцөн маргааш гарнаа гэтэл өөрөө хүрээд ир дээ за 10 минутын дараа очлоо дийд дийд. Такси барьсаар иртэл нөгөө хэдэн хужааг жагсаацан баахан айлгаад дарамталцан байнаа дургүй хүрээд байдаг хэрнээ гэнэт өрөвдөөд явчлаа. Тэгээл танай бичиг энэ байна өөрөө үнэмлэхээ үзүүлчихүү гэсэн арай аядав.Станцаараа ярьж лавлачаад тараад ажлаа хийцгээ гээл орилжийноо тэр байцаагч инээд ч хүрэх шиг... Ер нь та нар хятад барилгачдыг сард хэдийг авдаг гэж боджийн өндөр цалинтайштэй доод тал нь 5000 юань 840000 тэгээл дээшээ 6000 7000 гээл тэгэхээр ийм цалинтай дээрээс нь хөд эрхлэлтйн НД-ийн гээд сард нэг хүнд сая төгрөгний төлбөр нэмж төлнө. Ингээд бодоход яах гэж ийм их зардлаар эднийг оруулж ирээд байдын бол гэж бодмоор.Энэ мөнгө монголын Захиалагч компаниас гарна. Монголчууд яагаад өөрсдөө барилгаа барьдаггүйм бэ. Нэг дор тийм олон ажилчид олдохгүй, тэд нар шиг байр унаа гэхгүй барьж байгаа барилгын доороо байрлана, архи уухгүй, маш хурдан шоргоолж шиг ажиллана гол нь хугацаа энэ тэр гээл хужаа нарыг ажиллуулдаг юм за за хужаа нарын талаар дараа дэлгэрэнгүй бичнээ хүүхэн шуухны талаар тэхдээ ажилчдад тийм юм байхгүй удирдлагых нь талаар одоо жаахан ажил гарчлаа.

Амралтаа гэж ...

2008 оны 08-р сарын 07 Нийтэлсэн Monkhtuya
Амралт гэснээс амарч байгаа, амраад ирсэн хүмүүсийг хараад атаархаж үхэх нь ээ. Тэгсэн би гэж үйлтэй хүн лагертаа ч гарч чадахгүй ид ажилладаг улирал эхэлсэн байгаан энэ нэг юм юу яриад байгаан гэжүү би өвөл за бараг 3 сар амарна даа харин тэхдээ хөхөө өвлийн хүйтэнд хаа ч явах билээ тэнэж яваад хамраа хөлдөөхгүйн тулд гэрээс гарахгүй тэгээл цэцэрлэгийн манаач болно доо Барилгын компанид орсноос хойш зуны улирлын сайхныг мэдэрхээс өнгөрчээ.Ядаж байхад ажлын цаг өглөө 8 ёо ёо энийгээ ажлын оргил үе гэж нэрлэж байгаам даа. Тэгсэн сая баахан нэт хэсч бичлэг уншсан чинь юу вэ бөөн амралт болсон хорхог айраг амралт энэ тэр ЯМАР САЙХАН САНАГДВАА ГЭЖ... АТААРХАЖ БАЙНААА ТА НАРТ

Надад эрх байгаа болов уу.

2008 оны 07-р сарын 30 Нийтэлсэн Monkhtuya
Хүний эрх яригч төслийн, тусламжийн мөнгөөр тоглогч авгай нараа та нарыг 7сарын1ний өдөр нойрноос чинь сэрээгээ юу.Урьд нь юу хийгээд хаагуур явж байсан юм.Одоо нэг л их ажилсаг нөхдүүд телевиз болгоны баатар царайлаад юу яриад юу хийх гээд байгаагаа ер нь ингэхэд мэдэж байна уу ХҮНИЙ эрх гэж яг юу юм бэ асууя. Хүн болгон эрхтэй байдаг гэж би ойлгож байгаан тэгсэн үгүй юм зарим нэг хэсэг хариуцлагаа үл ухамсарлагчид эрхтэй энгийн ажлаа хийж байсан хохирогсод болон үүргээ ухамсарлагчид эрхгүй бөлгөө.Нэг үгээр хэлбэл Элбэгдорж эрхтэй С.Баяр эрхгүй гэнээ.Хүний эрх ярих гэж байгаан бол төрийн үүрэг хүлээсэн ажлаа хийж байсан тэр олон цагдаа эмч гал сөнөөгчид хүний эрхийг зөрчсөн болж,харин үймээн самуун дэгдээгчид галдан шатаагсадын хүний эрх зөрчигдсөн гэнээ. Нэг бол би зүүдлээд байгаан болов уу.ХҮН эрхтэй болбаас ҮҮРЭГ и ХАРИУЦЛАГАТАЙ байдаг байх. Миний бодлоор хүн гэсэн нэр томъёонд харъяалагдах бүгд л эрхтэй бөгөөд ҮҮРЭГТЭЙ и ХАРИУЦЛАГАТАЙ гэж бодном.Хүний эрх яригчид Улаанбаатарт нэг сая хvн угаартаж байхад дугараагүй мөртлөө Ганцхудагт агааржуулалтын тєхєєрємж хэрэгтэй байгаа тухай дугарч, Архичин эхийнхээ "найрка"-ны мєнгийг олох гэж гуйлга гуйж байгаа бяцхан охины эхийн төлөө тэмцээгүй байж жагсаалд оролцон галдан шатааж, дээрэмдэн тоносон хvмvvсийн төлөө тэмцэн бєєнєєр нь хорилоо, эрх нь зєрчигдлєє хэмээн яриж байх юм. Төрийн ажилтан тэр тусмаа цагдаа хүн биш юм уу.Та бүхэн хүн гэсэн гол цөмийг яриад байгаа гэсэн тэгээд цагдаа хүн биш тэгээд нохой юм уу яг юу яриад хэний эрхийг хамгаалах гээд байгааг чинь үнээр ойлгосонгүй ширээ тойрсон авгай нараа. Хоригдогсдоос чинь гадна олон хүний эрх зөрчигдсөн тэднийг ядаж үгийн завсраа ч цухуйлгахгүй байгаа чинь дэндүү инээдтэй бөгөөд хүний эрх ярисан дүрийг эсгэсэн дэндүү мэдлэггүй ядмаг та нарын өмнөөс ичиж байна ядаж асуусан асуултанд л хариулж чадахгүй байгаагаас харагдаж байсан даа.Одоо л бид юм хийсэн дүрийг эсгэх цаг болж гэмээн нэг талд улайран үйлчилж туйлширч байгаа чинь үнээр хөгийн санагдаж байна.Хүний эрхгүй миний төрийн цагдаа нар хөөрхий

Хүйтэн бол юу ч хамаагүй

2008 оны 07-р сарын 24 Нийтэлсэн Monkhtuya
Зиаг сүүлийн үеийн цаг агаарын халуунаас болж оффиссд ирэх хүнд утсаар захиалга өгдөг болсоон.Яагаад гэвэл гадуур ажил хөөцөлдөж явсаар хэл ам гозойгоод дахин гарахаас халширч хөөе найзаа нааш ирэхдээ ХҮЙТЭН БОЛ ЮУ Ч ХАМААГҮЙ аваад ирээрэй гэдэг болжээ зүгээр л юм байна шүү хүмүүс нээрээ л юу ч хамаагүй хүйтэн уух юм л авчирч өгөх юм зарим нь ус ундаа хааяа нэг пиво гэжугаа хэ хэ. За сая бас хүйтэн юм захисан хүлээгээ л хэвтжийнаа.Юу ирэх бол гоё ч юм уу.Даварцан гар уу гэж үү мөнгөнд хэмнэлттэй зүгээр арга байнаөө.

Сайхан баярлаарай

2008 оны 07-р сарын 10 Нийтэлсэн Monkhtuya
ГоГо-ийн блогерууддаа урьдчилан наадмын баярын мэнд хүргэе.Өнөөдөр би хөдөө явлаа та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.

Бодит үнэн энэ

2008 оны 07-р сарын 08 Нийтэлсэн Monkhtuya
Хятадын армийг Монголд оруулж ирэхийн тулд улам эмх замбараагүй байдал бий болгох хэрэгтэй байна 1.Монголд иргэний дайн гарвал хэнд ашигтай вэ? ОХУ-ын “Правда” сонин дээр Монголд “Ураны хувьсгал” гарлаа гэсэн нэртэй нийтлэл хэвлэгджээ. Энэ юу гэсэн үг вэ? Гадныханы гар хөл оролцсон үймээн самуун дэгдсэнээс болж Гүржид “Сарнайн хувьсгал”, Украйнд “Жүржийн хувьсгал” гарлаа гэдэгтэй яг адилхан утга санааг агуулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэхүү “Ураны хувьсгал”-ын санхүүжүүлэгч нь гадныхан гэдгийг ойлгомжтой өгүүлжээ. Нээрээ ч Соёлын Төв өргөөг соёлоос үлдсэн үнс нурам болтол эвдлэн сүйтгэж, “жагсагч тэмцэгчид”-ийг хэн хаанаас санхүүжүүлчихэв. Тэр их мөнгө хаанаас гарч ирэв? Сонгуульд хамаг байдагаа цацаад ялагдчихсан Магнай, Батзандан мэтийн хэдэн нэр дэвшигч гэр орноо зараад ардчилалын төлөө ард иргэдээ зэвсэглэн турхирчихсан гэж үү? 2008 оны 7-р сарын нэгний өдөр жагсагчдын дунд тараасан гэгдэх мөнгө, архи дарс, шатаах шингэн бүхий лонхнууд хаанаас гарч ирсэн бэ? Энэ бүхний цаана хэний ашиг сонирхол нуугдаж ямар хүмүүс олз омог олж байна вэ? Энэ мэт олон асуулт гарч ирж байна. Тэгвэл эдгээр олон асуултын хариу бол ердөө бидний эх орны хөрсөн доор нуугдаж буй эрдэс баялаг, ашигт малтмалын нөөц. Үүнийг бид одоохондоо анзаарахгүй байгаа боловч гадны улс орнууд мэдэхийн дээдээр мэдэж байна. Манай улс чулуун нүүрс, зэс уран зэрэг ашигт малтмалаараа үлэмж баян. Янз бүрийн үнэлгээгээр 1,3 сая тонн ураны нөөцтэй болох нь илэрсэнээр ураны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг Австрали, Казахстан хоёрын дараа гуравдугаарт бичигдэх болсон. Дэлхийн уул уурхайн салбарт шуугиан тарьж мөнгөтэй болгоны мөрөөдөл болоод байгаа Таван толгойн орд газар 5,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний 1,5 тэрбум тн нь коксжих нүүрс гэдгийг судлаачид тогтоосон. Жилд 200 саяыг олборлоход 30 жилийн нөөц Таван толгойд бий гэдэг. Мөн Канадын “Айвенхоу Майнз” компаний лицензийг нь эзэмшдэг Оюу толгойн орд газарт 26 сая тонн зэс, 800 тн алтны нөөц нуугдаж буй. Энэ орд газраас жилд 440 мянган тн зэс, 320 мянган унци алт олборловол 40 жил ашиглах боломжтой. Одоогийн байдлаар “Айвенхоу Майнз” Оюу толгойд 400 сая ам.доллар зарцуулсан гэсэн мэдээ байдаг. Эл орд газарт олборлолт явуулахаар сүүлийн дөрвөн жилийн турш шаргуу оролдож байгаа “Айвенхоу майнз” компаний хувьцааны 10 хувийг л уул уурхайн акул болох “Рио Тинто” компани 303 сая ам.доллараар худалдаж авсан талаар дэлхийн хэвлэлүүд саяхан шуугиж байсан. “Рио-тинто”-гийн 12 хувийг Хятадын төрийн мэдлийн компани болох “Сhihаlсо” 14 тэрбумаар арилжиж авсан мэдээлэл ч мөн хуучраагүй байна. Уул уурхайн акул компаниудын хувьцааны энэхүү гурвалсан сүлжээгээр Оюу толгойд аль хэдийнээ гурван сонирхол үйлчилж эхэлсэн байгаа. Хэрэв Монгол улсын засгийн газар “Айвенхоу Майнз”-тай хамтран ажиллах тогтвортой байдлын гэрээг баталчихвал “Рио Тинто” тус компаний хувьцаанаас нэмж авах сонирхолтой байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар Монголд сонгууль болж байгаа сурагаар “Айвенхоу Майнз”–ын хувьцааны үнэ дэлхийн зах зээл дээр есөн хувиар өсчихөөд байгаа аж. Оюу толгойн орд газрыг ашиглаад эхэлсэн тохиолдолд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 34 хувиар өснө гэсэн прогноз ч бий. Ийнхүү цоож нь хараахан нээгдээгүй Монголын эрдэнэсийн авдар олон орны гүрэн дамнасан корпорацуудын толгой тархийг мансууруулан эргүүлж, шүлсийг нь гоожуулж эхлээд байгаа юм. Харин эдүгээ сонгуульд олонхийн ялалт байгуулаад буй МАХН-ын засгийн газар өнгөрсөн жилээс эхлэн гадаадын хөрөнгө оруулагчдын дураараа дургих эрхийг хязгаарлаж, түүний дотор Монголын эрдэс баялагийг ухаад олсон ашиг орлогод нь маш өндөр татвар ноогдуулах хуулийн төсөл бэлтгэн, ашигт малтмалын томоохон ордуудын хувьцааны хяналтын багцыг Монголын төрд буцаан шилжүүлэхийг шаардан, нийт ард иргэддээ “Эх орны хишиг” нэрээр нэг сая таван зуун мянган төгрөг түгээж өгөхөөр шийдсэн нь АНУ, Хятад, ОХУ зэрэг томоохон гүрнүүдийн зүрхэнд шар ус хуруулсан билээ. Тиймээс тэд энэ удаагийн сонгуульд тал талаас өчнөөн сая доллар хаяж өөрсдийн нь эрх ашгийг хааж тас хөндлөн хэвтээд байгаа МАХН-ыг нам дарж авахыг санаархсан ч Монголын ард түмэн тэдэнд тийм боломж олгоогүй болох нь сонгууль явагдаж эхэлсэн эхний өдрөөс шахуу шууд анзаарагдсан юм. Ингээд л тэд 7-р сарын нэгний “Цуст Мягмар гариг”-ийн үймээнийг дэглэн тавьж, дэмжин найруулж “дэмий биш” зүйлд мөнгөө цацаад эхэлсэн нь энэ. Юун бидний бодсон шиг сонгууль, юун Ардчилсан болоод Хувьсгалт намын хоорондын зөрчил. Юун саналын луйвар. Аль болох олон хүн үхэж, аль болох олон байшин шатааж, аль болох олон монголчуудыг хооронд нь алалцуулж байж тэд сая санасандаа хүрч, “Ураны хувьсгал” амжилт олох юм. Бид нам сонгууль ярьж, хэдий чинээ олон хоног хоорондоо алалцана тэр хирээр Хятадаас 200 мянган цэрэг, Оросоос мөн тооны цэрэг, НҮБ-аас энхийг сахиулагч нэрийн доор өчнөөн мянган цэрэг орж ирэх хугацаа түргэснэ гэсэн үг. Өчүүхэн жижиг Монголд хүчирхэг зэвсэгтэй гадны улсуудын энэ олон цэрэг нэг л ороод ирвэл энэ улсын хувь заяа дуусаа. Нигер, Конго гээд хамаг баялагаа харийнханд тонуулаад дотроо хэдэн хэсэг хуваагдан байлдаад хоцорсон улс орнуудын араас эргэлт буцалтгүй орлоо гэсэн үг. Иймээс нийт монголчууд бид яг одоо сэхээ авч МАХН-ын ч бай АН-ын ч бай аль алинаас нь зарласан жагсаал цуглаан, үймээн самуунд оролцохгүй урдах ажлаа л мөрөөрөө хийж явбал иргэн нь болж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, их гүрнүүдэд дээрэлхүүлж буй ядарсан улсынхаа тусгаар тогтнолд хувь нэмэрээ орууллаа л гэсэн үг юм. Улс төрийн хоосон хийрхэлээр далимдуулан улс орныг минь булаан эзлэх гэсэн “Ураны хувьсгал”-ын төлөвлөгөө захаасаа хэрэгжээд эхэлсэн байгаа нь ухаан сэхээтэй ямар ч хүнд ойлгомжтойгоор барахгүй тов тодорхой болчихоод байна. 2.”Цуст Мягмар” гаригийн орой О.Магнайг ална гэсэн согтуу үймээн дэгдээгчид Хөрөнгийн биржийн өмнүүр гарсан машин болгоныг зогсоож байлаа 2008 оны 7-р сарын 2-ны шөнийн 00 цагаас эхлэн Монгол улс дайны цагийн байдалд орлоо. Тэгвэл Монгол улсыг ийм байдалд хүргэж, монголчуудыг нэг нэгний нь өөдөөс зэвсэг бариулсан энэ үйл явдал хэрхэн эхэлж, яаж өрнөсөнийг эргээд нэг санацгаая. 7-р сарын 1 буюу “Цуст Мягмар” гаригийн их үдэд АН-ын дарга Ц.Элбэгдорж сонгуулийн үр дүнг эсэргүүцэн санал тоолох ажил хууль бус явагдсан талаар мэдээлэл хийх үед Сүхбаатарын талбайн орчим 20 гаруй хүн, АН-ын байрны өмнө 30 гаруй хүн цугларсан байсныг тэр хавиар явж байсан эргүүлийн цагдаа нар анхааралтай ажиглаж байжээ. Харин 13 цагийн үед Сүхбаатарын талбайд 200 орчим хүн цугларсан бөгөөд хорин минутын дараа АН-ын дарга Ц.Элбэгдорж тэдэнтэй уулзаж, төрийн ордоныг хамт гороолон тойрчээ. Энэ үед цугларсан хүмүүс хоёр хуваагдаж нэг хэсэг нь Сонгууийн Ерөнхий Хороо руу, нөгөө хэсэг нь Сүхбаатарын талбайд үлджээ. Мөн тухайн үед Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн орчим иргэний эвсэлээс нэр дэвшигч О.Магнайг дэмжсэн 500 гаруй хүн цугларсан бөгөөд 15 цагийн үед тэдгээр хүмүүс Сүхбаатарын талбайд хүрч ирээд удалгүй МАХН-ын байр луу зүглэжээ. “Драгон” төвийн орчим цугларсан хүмүүсийн дунд “Хархорин” захын архичид их байсан гэдэг яриа их сонсогдож байгаа нь нэгийг өгүүлнэ. Жишээ нь үймээн самууны үеэр гэмтсэн нэгэн шал согтуу жагсагч Гэмтэлийн эмнэлэгт үзүүлж байхдаа толгой дээрээ Отгонбаярын Магнай гэсэн бичигтэй малгай өмсчихсөн атлаа “Жагсаалд оролц гэж мөнгө өгсөн. Нэр дэвшигч Баярмагнай мөнгө өгсөн, сая төгрөг өгсөнийг нь бүгдээрээ тараагаад үрчихсэн” хэмээн түг таг хариулж байсныг НТВ телевизийн үзэгчид харсан байх. 15 цагийн үед МАХН-ын байрны өмнө очсон хүмүүсээс 100 гаруй нь гол хаалга руу дайрсаныг хамгаалалтынхан болон МАХН-ын төв аппаратын ажилтанууд буцаан гаргажээ. Ингээд байрны хамгаалалтынхан цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн байна. Цагдаагийнхан ирэх үед жагсагчдын толгойлогч О.Магнай “МАХН яагаад ийм олон цагдаагаар хамгаалуулдаг юм бэ” хэмээн хашгирч байсан нь олны цөсийг улам хөөргөсөн юм. Уг нь жирийн нэг айл ч цагдаагаар хамгаалуулах эрхтэй. Хэрвээ тэр айл руу 500 хүн дайрвал мөн л 100 цагдаа очиж хамгаалах нь гарцаагүй. Тэгвэл жирийн нэг айл биш нэг намын байр луу тэр тусмаа дотор нь Монгол улсын ерөнхий сайд сууж байгаа байр луу 500 хүн дайрахад зуу орчим цагдаа ирж хамгаалах нь гарцаагүй зүйл гэдгийг тэнд жагссан хүмүүсээс хэн нь ч эргэцүүлж бодоогүй бололтой. Харин ч улам улайран дайрч мөргөлдөөн үүссэнээр 15 цаг 30 минут гэхэд эмх замбараагүй байдал бүр газар авч, МАХН-ын байр луу чулуу мод бусад зүйлийг шидэн дайрсанаар жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч улмаар чулуун мөндөр буулгасан зодоон үүссэн билээ. 17.00 цагаас эхлэн байдал улам бүр ноцтой болж МАХН-ын байрны нэгдүгээр давхарт түймэр тавьсан бөгөөд. 23,00 цаг гэхэд МАХН-ын байрын өмнө 8000 орчим хүн цугларсанаас эмх замбараагүй байдлыг идэвхтэй дэвэргэн оролцсон 200-300 хүн, зохион байгуулж, уриалахад идэвхтэй оролцсон 20-30 хүн бусад нь бүгд гэмгүй гаднаас нь ажиглагчид байсан учир хүч хэрэглэн тараахад бэрхшээлтэй болсон байлаа. Тухайн үед жагсагчдын зарим нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсийн байр луу ирж буу, галт зэвсэг булаах оролдлого гарсан тул Дуурийн театрийн орчим байсан бүх цагдаа нар дүүрэг рүүгээ эргэж татагдсан байна. Тус дүүргийн цагдаа руу дайран орох гэсэн 100 орчим үймээн дэгдээгчдийг “Даяар Монгол” хөдөлгөөний хэсэг залуус ирж саатуулаагүй бол уг цагдаагийн хэлтэсийн барилгаас шатсан балгас л үлдэх байсан нь тодорхой. Энэ үеэр гал түймрийн аюул улам бүр даамжран СТӨ-ний өргөтгөл болох Уран зургийн галерей руу шилжин асаж эхэлсэн байв. Мөн яг тэр үеэр мод чулуу барьсан согтуу залуус Хөрөнгийн биржийн өмнүүр хэлхэлдэн түүгээр явсан машин болгоныг саатуулан “О.Магнай хаашаа алга болчихов. Бид нарыг турхирчихаад өөрөө болохоор алга болчихдог байна ш дээ. Новшийг ална аа”хэмээн эрж хайж явсан ажээ. Шөнийн 00 цагт Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр Улаанбаатар хотод Онц байдал зарлах тогтоол гаргаснаар 01 цаг 50 минутын орчимд цагдаагийн нэмэлт хүч бүхий бие бүрэлдэхүүн хөдөлж МАХН-ын байр, Сүхбаатарын талбай, Дуурийн театрын орчим явсан 450 орчим хүнийг албадан саатуулсанаар байдлыг хяналтандаа авч эмх замбараагүй байдлыг зогсоож чаджээ. Одоогоор цагдаагийнхан үймээнд оролцсон сэжиг бүхий 718 хүнийг албадан саатуулсан бөгөөд үүний уршигаар 320 хүн шархдаж таван хүний амь нас үрэгдээд байгаа билээ. 7-р сарын 1-ний өдөр болсон явдлыг товчхон өгүүлэхэд иймэрхүү дүр зурагтай. 3.Баригдсан залуусын эцэг эх “Магнай, Батзандан, Жаргалсайхан, Элбэгдорж нар хүүхдүүдийг минь хэрэгт түлхчихээд өөрсдөө нуугдчихлаа” хэмээн бухимдаж явна Тэр өдөр МАХН-ын байрны гадаа цугласан хүмүүсийн дийлэнх нь сонгуулийн луйвараас болж уурлан бухимдсан иргэд байсан гэх боловч эвдэж сүйрсэн байшин барилга, тонуулж дээрэмдүүлсэн өрөө тасалгаанаас үзэхэд эрхийнхээ төлөө тэмцэгчид биш тонуулчид байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой болчихоод байна. АН-ын болон Иргэний эвсэл, БНН зэрэг олон намын үнэнч фенүүд үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх нь тэдний гарцаагүй эдлэх ёстой эрх гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч харамсалтай нь бодит нөхцөл байдал дээр Магнай, Батзандан, Жаргалсайхан мөн АН-ын хэдхэн хүний УИХ-ын гишүүний суудлын төлөөх хувийн хонзон өшөө хорсолоо авах гэсэн арга ч гэмээр зориудын хатгалга, турхиралтаар үүссэн жагсаал цуглаан болсон юм. УИХ-ын гишүүний суудал гэдэг ард түмний аминаас ч илүү үнэтэй болсоныг ингэж харуулав. “Цуст Мягмар” гаригийг дэглэж, МАХН-ын цагаан байр луу идэвхтэй дайрч буй залуусыг харахад ямар нэгэн далд даалгавар, зориудын хатгалга, турхиралтаар хөдөлж буй өнгө аяс нэвт харагдаж байсныг тэнд байсан олон энгийн хүмүүс анзаарч байлаа. Тэнд цугларсан олныг өдөөн турхирч байсан залуус заавал мөргөлдөөн гаргахыг хүсч, улайран тэмүүлж байсан нь их мөнгөөр хөлслөгдсөн юм уу гэсэн бодол эрхгүй төрүүлж байлаа. Мөн турхирагдсан залуусын дийлэнх нь мөнгөний төлөө хэнийг ч алж, юу ч хийхээс буцахааргүй шинжтэй байсны зэрэгцээ, улс төртэй манатай үймж дарвисан, залуу халуун насны ойворгон сэтгэлээр нэг их тэмцэгч дүр үзүүлэх гэсэн, зарим нь зүгээр л дүрсгүйтэж хөөрсөн хаана буухаа мэдэхгүй халуурсан хөвгүүд байсан юм. Ер нь хар үгээр хэлэхэд улс төр гээч юу болохыг огт ойлгохгүй, бараг сонгуульд хэн ялж, хэн ялагдсаныг ч мэдэхгүй залуус МАХН-ын ордон руу хөөрцөглөн дайрч байлаа. Иймэрхүү залуусыг хэн ч хэдэн зоосоор өөрийнхөө гар хөлийн үзүүр болгон ашиглаж чадна. Хөөрч дарвисан ийм үед нь тэдэнд “Та нар бол ардчилалын түүхэнд алтан үсгээр мөнхрөн үлдэх баатарууд шүү” хэмээн ганц өгүүлбэр хэлэхэд л толгой нь эргэнэ. Харин эцсийн үр дүнд юу болсон бэ? Ээж нь хүүгээ алдаж, ах дүүгээ алж, үр хүүхэд өнчрөн хоцорлоо. Үйл явдал хурцдахаас өмнөхөн БНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан “Энд болж байгаа үйл явдлын хариуцлагыг би даая” гэж хэлсэнийг телевизийн олон суваг нэвтрүүлсэн. Гэтэл тэр хүн одоо хаана байна? Ард түмнийг ийм эмгэнэлд хүргэхээс хамгаалж, эдгээр залуусыг эмх замбараагүй байдалд хүргэхээс урьдчилан сэргийлж удирдан залах ёстой Ж.Батзандан, О.Магнай гэх мэтийн хүмүүс үйл явдал балмад хэлбэр лүүгээ орох үед хар амиа бодон хаяад алга болсон нь гайхал төрүүлж байгаа юм. Өөрсдийнхөө өрвөлзүүлсэн галыг унтрааж чадахгүй болж, өөрсдөө ч хөлд нь үрэгдэх гээд байсан учраас амиа бодон хаяад зугтсан байж болох юм. Монгол хүний уужуу ухаанаар бодоход тэр шүү дээ. Гэвч тэд залуусыг далд том зорилгынхоо гар хөлийн үзүүр, хутганы бариул болгочихоод заяа нь мэдэг гээд хаяад алга болсон болов уу. Өнөөдөр албадан саатуулагдаад байгаа 780 хүний эцэг эх, ар гэр нь “Хүүхдүүдийг маань үймээн самуунд уруу татсан Магнай, Батзандан, Жаргал-сайхан, Элбэгдорж нар яагаад энд үзэгдэхгүй байгаа юм. Улайрсан жагсаал хийхдээ бусдыг гараад ир гэж газар тэнгэр нийлтэл хашгирдаг юм билээ. Харин бидний хүүхдүүдийг гар хөлийнхөө үзүүр болгочихоод өөрсдөө өмдөндөө дусаачих нь холгүй бид ямар ч буруугүй гэсэн мэдэгдэл гаргаж өчүүхэн зангаа үзүүлэн нуугдаж суугаа нь ямар шившигтэй юм бэ. Өөрсдийн нь үр хүүхэд ийм болсон бол яах байсан юм бэ? Ил гараад хүрээд ир гэж бид тэдэнд хэлмээр байна” хэмээн бухимдацгааж явсан. Үнэхээр ийм үед тэд өөрсдийн нь төлөө үймээн гаргаад хоригдсон залуустай хамт хоригдчих улс төрчийн хариуцлагаа байя гэхээ болье эр хүний зориг гаргах ёстой санагдана. 4.Ард түмэн төрийн эрхийг гартаа атгасан 720 минутанд юу хийж бүтээв? Засгийн бүх эрх ард түмний гарт гэсэн нэг сайхан үг байдагсан. Мөн сонгуулийн саналаа өгөх тэрхүү торгон мөчийг ард түмэн төрийн эрхийг гартаа атгах ганц хором гэж яруу өгүүлэх хүмүүс ч цөөнгүй байдаг. Тэгвэл 2008 оны 7-р сарын 1-ний өдрийн 15 цагаас эхлэн 2-ны шөнийн 02 цаг хүртэл нийслэл хотод ард түмэн засгийн эрхийг гартаа бүрэн атгасан билээ. МАХН-ын цагаан байрны дэргэд Монгол төрийн цагдаа нар нь хүртэл хүч мөхөсдөн дуулга бамбайгаа өргөөд газар хэвтчихсэн, түймэр асч байгаа газар луу орох гэсэн гал командын машинууд хамаг цонхоо хага цохиулан дугуйгаа мултлуулаад нүүр амаа яз цохиулсан гал сөнөөгчид нь үүргээ биелүүлж чадалгүй, улангассан олон түмэнд гомдсондоо уйлаад зугтаж явсан, гэмтэж бэртсэн хүмүүст тусламж үзүүлэхээр ирээд айж балмагдсандаа эмчээ дагуулан гүйж явсан түргэний машины жолооч нар, Монгол улсын засгийн газрын тэргүүн ерөнхий сайд нь хүртэл төрөөс гаргасан тусгай хамгаалагч нартайгаа гал авалцсан байшинд хоригдчихсон байсан гэх зэрэг олон үйл явдал тэр үед МАХН-ын байрны өмнө нударга зангидаж цугларсан ард түмэн засгийн эрхийг гартаа бүрэн атгаж байсныг харуулж байгаа юм. Үймээн дэгдээгч, өдөөн турхирагч нараас гадна үзэж сонирхож зогссон хүмүүстэйгээ нийлээд 8000 орчим хүн тэнд цугларсан гэхээр тэднийг ард түмэн гэхээс өөр аргагүй. Тэгвэл төрийн эрхийг гартаа авсан энэ цаг мөчүүдэд ард түмэн бид юу хийж гийгүүлэв ээ? Монголын ахмад үе, бидний өвөө эмээ нар хүч, хөдөлмөрөө урсган байж бүтээж босгосон МАХН-ын байр, Соёлын Төв өргөөг галдан шатааж сор заллаа. Энэ бүхэн бидний, ард түмний өмч байлаа. 90 орчим цагдааг зодож гэмтээлээ. Эд бүгдээрээ ард түмний үрс байлаа. Тэмцэж жагссан гэх 100 гаруй хүн бэртэж гэмтэн, 5 хүний амь нас сүйдлээ. Эд ардаа санаж сарвайх эцэг эхтэй, үр хүүхэдтэй, ах дүүтэй ард түмний нэг хэсэг байлаа. Хэдхэн цагийн дотор бид хичнээн жилийн турш тэмцэж бий болгосон бүхнээ устгаж, төрийн туг далбаагаа уур хорсол, улаан галаар тахиж орхив. Үүгээр сэтгэл нь ханасангүй. Монголын урлагийн сор болсон Уран зургийн галерейг түймэрдэн шатааж монголчуудын чадан ядан цуглуулсан бүтээсэн урлагийн үнэт бүтээлүүдийг устгаж, хавьтсан ойртсон бүхнээ эвдэн сүйтгэлээ. Лоомоор цохиулсан төгөлдөр хуур хөгжим, голоор нь хуга цохин хаясан хийл хөгжимүүд, Морин хуурын чуулгын морин хуурнууд, ятга хөгжимнүүд хувцас хэрэглэл тэдэн дээр нэмэгдээд дээрэмдэж цөлмөсөн комьпютер, техник хэрэгсэлүүд гээд монголчууд нэг нэгнээ хүртэл улайран дээрэмдлээ. Хулгайлаад хуйлсан хивсээ мөрөн дээрээ тохсон хүмүүс хавиар нэг гүйлдэж явсан нь үндэсний эмгэнэл боллоо. Тэднийг тусгаар тогтнолынхоо төлөө эцсийн дусал цусаа гоожуулан гараа сарвайлгасаар үхэж байсан Түвдийн лам нарын дүр зурагтай харьцуулахад даанч өрөвдөлтэй өчүүхэн харагдаж байлаа. Шөнийн 23 цаг гэхэд засгийн эрхийг гартаа бүрэн атгасан ард түмэн Улаанбаатар даяар томоохон галын наадам хийх гэсэн мэт “НИК” компаний өмнөх зам дээр байсан хоёр ч машинаар сор залан шатааж орхисон бөгөөд олон хүн мод төмөр барьчихсан хажуугаараа өнгөрсөн машинуудын цонхыг хага бяц дэлсэн тэмдэг тавиад өнгөрөөж байв. Ядарсан монголчууд бид унаж яваа машиныхаа жижигхэн резинэн тагийг хүртэл гаднаас авдаг байж ийнхүү нэг нэгнээ чадах чинээгээрээ хохироолоо. Шөнийн 00 цаг аль хэдийнээ өнгөрч хотын төвд их хэмжээний түймэр дүрэлзэн асах магадлалтай тэр үед Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр гэв гэнэт нойрноос сэрж улс орон даяар дайны цагийн буюу онц байдал тогтоох зарлиг гаргасанаар засгийн бүх эрх мэдлийг гартаа атгаж байсан ард түмний “алтан” 720 минут дууссан юм. Маргааш өглөө нь хар утаа уугиж, хиншүү хярвас үнэртсэн Соёлын төв өргөөний орчим уйлж зогсоо уран бүтээлчид, хөл гараа хуга, тархи толгойгоо хага цохиулан эрэмдэг болсон цагдаа нар, эмнэлэгийн дотно гаднагүй ёолон бархирах гэмтэж бэртсэн залуус хөвгүүд, нас барсан хүмүүсийн цогцос бол Монгол улсын нүүр царай байлаа. 720-хон минутын дотор монголчууд ийм зүйлийг хийж гийгүүлжээ. Зодуулаад уйлж явсан гар хоосон гал сөнөөгчид, цагдаа нар, хамаг юмаа тонуулаад уйлж зогсоо урлаг соёлынхон Монгол төр ямар өрөвдөм байдалд орсоныг харууллаа. Айл айлын нохойд боорлуулан, дүрсгүй хүүхдүүдийн шидсэн чулуунаас дальдчин явдаг уранхай муу хувцастай хазгар доголон ядуухан эрийн дүр зураг Монголын төрөөс харагдлаа. “Ард түмэн гэдэг жолоодогчоо дагаж явдаг сүрэг мал” К.Маркс, “Ард түмэн гэдэг дээр нь юу дуртайгаа эрээчиж болох хоосон цагаан цаас” Мао зе дун, “Ард түмнийг зөнд нь хаявал юу таарсанаа эвдэн сүйтгэх сүрэг дээрэмчин болж хувирна” И.В Сталин, “Дур зоргоор нь орхисон ард түмэн зэрлэг балмад араатаны сүргээс ялгаагүй” А.Гитлер, “Эрх чөлөө гэдэг бусдын эрх чөлөөгөөр хязгаар-лагдаж байдаг” Жан Жак Руссо. Хэдийгээр хатуу ч гэсэн онож хэлсэн энэ үгсийг санаж явцгаая ард түмэн минь. 5. “Ганц худаг” руу дайрч эрүүгийнхэнийг суллана гэсэн мэдээлэл цагдаа нарт иржээ МАХН-ын байрыг галдан шатаасаны дараа тус намыг дэмжигчид удахгүй эсрэг жагсаал зохион байгуулж АН-ын байрыг галдах юм гэнэ гэсэн золбин яриа гадуур дуулдаж байгаа нь сэтгэл түгшээж байна. Хэрвээ ингэвэл хоёр талцаж хуваагдсан ард түмэн хоорондоо мөргөлдөн жинхэнэ иргэний дайн дэгдэх нь ойлгомжтой. Тийм үед хичнээн онц байдал тогтоож, хичнээн дотоодын цэрэг оруулаад ч байдлыг хяналтандаа авч чадахгүй. Хэдийгээр ядруу зутруу ч гэсэн амар амгалан байсан монголчуудын амьдрал Африкийн Судан, Нигери, Зимбаве улсын дайн дажин, эмх замбараагүй байдал ноёрхсон цус нулимс бүхий амьдралаар хоромхон зуур солигдож болохыг 7-р сарын нэгний шөнө болсон харамсалтай үйл явдлууд гэрчлэн харуулсан билээ. Зэвсэг барьж улангассан хүмүүс гудамжинд хэн таарсанаа буудаж, дурын нэг нь тааралдсан айл, албан газрын хаалгыг цөм цохин орж галдан шатаагаад архидан согтуурч, мөнгө төгрөг дээрэмдэх зэргээр эрх чөлөөгөө “бүрэн дүүрэн эдэлж” энэ бүхнээс айж эмээсэн хүмүүс хөдөө гадаа дүрвэн гарах нь хэн нэгэнд сайхан байна гэж үү. Саяын дуулиант үйл явдлын үеэр Сүхбаатар дүүргийн гадаа очсон хэсэг үймээн дэгдээгч гэмт хэргийн бүх материалаа гаргаж ирээд устга хэмээн шаардсан гэж байгаа. Энэ явдлаас санаа авсан уу эсвэл нийгэмд улам бүр үймээн таръя гэж бодсон уу. Онц байдал зогсмогц улам илүү өргөн хүрээтэй самуун гаргахаар зэхэж байгаа хүмүүсийн дунд шургалсан эрүү-гийнхэн “Ганц худаг” болон хотын ойр орчимын бүх шорон руу довтолж хоригдож байгаа хүмүүсийг нь суллан тавихаар зэхэж байна гэсэн мэдээлэл ч цагдаагийнханд иржээ. Хууль журам гэгч байхгүй болж хулгайч дээрэмчид, гудамж талбайг эзэгнээд эхэлбэл нийслэлээс дүрвэн зугтаах хүмүүсийн цуваа тасрахаа болино. Тэр үед АН ч, МАХН ч, “Буян”-гийн Жаргалсайхан ч, Батзандан, Магнай нар ч байдлыг хяналтандаа авч чадахгүй учраас НҮБ-ын цэрэг л Монголд орж ирэх нь тодорхой. Гэхдээ хойд урд хоёр хөрш маань хоёулаа НҮБ-ын гишүүн орон. Тиймээс хаа байсан Англи, Япон, Солонгос, Америкаас цэрэг татагдан орж ирэхээс өмнө хоёр хөрш маань НҮБ-ын далбаан доор тодорхой тооны цэргээ Монголд оруулж ирж энх журам тогтоох санал тавих нь ойлгомжтой. Тэгээд ч саяхан манай улсад үймээн самуун дэгдэж онц байдал тогтсоны маргаашнаас БНХАУ–ын Ардын чөлөөлөх армийн тодорхой тооны хүчин байлдааны бэлэн байдал зарлаж хилийн орчим цэрэг зэвсэгийн чамгүй хүч хуралдуулсан гэх мэдээлэл учир мэдэх хүмүүсийн хүрээнд тараад байна. Мөн ОХУ-ын Өвөр Байгалийн цэргийн тойрогууд ч түгшүүр зарласан мэдээлэл байна. Энэ нь нэг талаар бидэнд хуучин түүхийг санагдуулж байна. Зэвсэг техникээрээ дэлхийг дэнжигнүүлж байгаа хоёр хөршийн тодорхой тооны цэрэг Монголд орж ирсэнийхээ дараа буцаж гарна гэвэл тэрүүн шиг худлаа зүйл байхгүй. Харин ч тэдгээр орны цэргүүд манай улсын намчирхаж талцсан хүмүүсийг орчин үеийн зэр зэвсэгээр хангаж өгөн хооронд нь хагаралдуулж улам бүр байдлыг ээдрээтэй болгохыг хичээх нь тодорхой. Харин их хагаралдааны дараа Монголын ашигт малтмалын баялаг өв сангийн төлөө хоорондоо толхицож Монгол улс дайны хөл болох нь ойлгомжтой. Бидний баялагийг хуу хоослон цөлмөх тэдэнд хэн ч саад хийж чадахгүй гэсэн үг. Ингээд туурга тусгаар Монгол маань Азийн Ирак болж хэдэн жилийн дараа Африкийн Судан болж хоорондоо дайтсан, хамаг баялагаа гаднынханд цөлмүүлсэн, өлсгөлөнд нэрвэгдэж хүмүүс нь дүрвэсэн орон болоод үлдэх цагт Цахиагийн Элбэгдорж ч, Санжийн Баяр ч аль аль нь ерөнхий сайд болоод өчүүхэн ч нэмэр тус гарахгүй нь лавтай. Мөн тэр үед бид мянган сонгууль явуулж хоорондоо хэрэлдэх гээд ч эрх мэдэлгүй болсон байх биз ээ. 6.Ц.Элбэгдоржийн төлөө саналаа өгсөн залуу автомашинаа галдан шатаалгажээ “Тэр үймээнд оролцоод баригдсан 780 залуугийн өмдийг нь шувталж байгаад суран тэлээгээр шалба ороолгох хэрэгтэй. Төр дүрсгүй хүүхдүүдээ зоргоор нь тавиад явуулж болохгүй. Хатуу чанд эцэг шиг л хандах хэрэгтэй” гэж өндөр настан, ахмад дайчид өгүүлж суух юм. Сонгуулийн дараа гарсан үймээнээс болоод албадан саатуулах 111-ын ачаалал хэрээс хэтэрч хамаг өрөө нь баригдсан хүмүүсээр пиг дүүрчихээд байгаа нь нууц биш. Гэхдээ “Цуст Мягмар” гаригийн орой МАХН-ын дэргэд цугларсан ч гэсэн самуун дэгдээж эвдлэн сүйтгэсэн 200 орчим залуусыг дагаад хөөрч дэрвэн довтолж ороогүй АН-ын 7000 орчим дэмжигчдэд монголчууд бас баярлах ёстой. Хэрвээ тэд бүгдээрээ эсэргүүцэлээ илэрхийлж байгаа нь энэ хэмээн гартаа таарсан мод чулуугаа бариад довтолсон бол хичнээн Онц байдал тогтоогоод ч хяналтыг гартаа авах боломжгүй болох байлаа. Мөн АН-ын олон гишүүд дэмжигчид уг балмад явдлыг буруушаан зэмлэж, дэмжилгүйгээр холоос хараад зогсож байгсан нь сайшаалтай хэрэг байв. Хэрвээ тэдэн дээр жагсаал цуглааныг анх зохион байгуулсан хүмүүсээс хэн нэг нь “Энэ үймээн самууныг зогсооход туслаач” гээд хүрч ирсэн бол тэр хүмүүс цагдаа нартай нийлж байгаад ч гэсэн галдан шатаах үйл ажиллагааг таслан зогсоож чадахаар тийм олуулаа харагдаж байсан юм. Мөн МАХН-ын гишүүд дэмжигчид ч гэсэн хаа нэгтээ зохион байгуулалттай цуглараад талбай руу хөдөлж эсрэг тэмцэл өрнүүлээгүй нь сайшаалтай хэрэг болсон юм. Иймээс МАХН-ын гишүүдийн тэсвэр тэвчээр, ноён нуруунд ч бас талархах хэрэгтэй санагдана. Ард түмний дийлэнхи олонхи ийм их тэсвэр тэвчээр, ухаан гаргаж байхад турхирагчдын толгойд юу бодогдож байсан бол гэдэг асуулт хэн бүхний сонирхолыг татаж таарна. Тэр орой согтуурч улангассан үймээн дэгдээгчид хяналтаас гарч Соёлын төв өргөөг дээрэмдэн, Уран зургийн галерейг түймэрдэж байгааг уг балмад самууны эхний гишгүүрийг тавьж өгсөн АН-ын дарга Ц.Элбэгдорж, Иргэний эвсэлийн Д.Энхбат, Ж.Батзандан, О.Магнай, “Буян” компаний захирал, БНН-ын дарга, УИХ-ын гишүүн Жаргалсайхан нар телевизээр харж суусан нь лавтай. Тэр үед тэдний толгойд яагаад “Энэ бүх үйл явдалд бидний оролцоо байгаа учраас цөмөөрөө нийлж очоод ард олныг ятган сэнхрүүлж гэр гэр лүү нь тараая” гэсэн бодол төрөөгүй юм бол. “Хувьсгалт намын цагаан байрыг галдчихлаа. Эсэргүүцэлээ үүнээс хэтрүүлж илэрхийлж болохгүй. Одоо очоод тараах хэрэгтэй” гэж хоорондоо яагаад ярилцаагүй юм бол. Тэдэнд ард иргэд улам олон байшин галдан шатааж, улам олон хүн алж, улам олон хүн гэмтэж, улам олон машин дэлбэлэх тусам ашигтай, хэрэгтэй байсан юм уу. Үймээний үеэр шатсан зургаан машины нэгний нь жолооч залуу “Би Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн хүн, би Ц.Элбэгдоржийг дэмжиж саналаа өгсөн шүү дээ” гэж харуусан ярьж байгааг юу ч гэж ойлгомоор юм бэ бүү мэд. Өөрт нь итгэж, өөрийн нь эрх ашгийн төлөө тэмцэнэ хэмээн саналаа өгсөн сонгогчийн нь хувийн өмч болох машин Ц.Элбэгдоржийн турхирч босгосон балмад согтуучуудын гарт бамбар болон шатаж байхад мань эр төрийн ордонд эрх мэдэл суудалаа надад өг гэх нь холгүй сонгуулийн хэдхэн саналын хэрүүл хийгээд сууж байсныг Монголын ард түмэн бүгд санаж байгаа байх. 300 гаруй хүн бэртэж, 5 хүн амь насаа алдсан үймээний дараа АН болон Иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс “Энэ бол юу ч биш дөнгөж эхлэл нь. Онц байдал дуусмагц үүнээс ч хатуу тоглоомоор тоглоно” хэмээн заналхийлсэн мессеж гадуур маш их тарж байгаа сураг байгаа юм. Иймээс хэвлэл мэдээлэлийн байгуул-лагууд ард иргэддээ хандан болгоомжтой сэрэмжтэй, эв эеийг хичээж байхыг анхааруулах нь зөв болов уу. Сайн дураараа нэр дэвшиж, сонгуулиар шатсан мөнгөндөө гол нь цохиж шарлахсан ч түүн дээрээ гадны этгээдүүдийн гар хөл болсон үл бүтэх цөөхөн хүмүүс ард түмэн биднийг доргиож байгаад ахин бидний цусаар гараа угаахыг санаархаж байна. Энэ үед юун нам, сонгууль. Таван хүний амь нас юу ч биш дөнгөж эхлэл нь ахиад таван зуун хүнийг ч чад хийлгэх болно гэсэн утгатай үгийг хэлж байгаа энэ хүмүүс үнэхээр улайрчээ. Иймээс МАХН-ын зүгээс ч зарласан бай, АН-ын зүгээс ч зарласан бай ямар ч цуглаан жагсаалд очихгүй байхыг ард иргэд та бүхэндээ хандан хэвлэл мэдээлэлийнхэний нэрийн өмнөөс уриалж байна. Зөвхөн эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд шунасан хэдхэн хүмүүс биднийг хэдэн зуугаар минь буудуулж , зодуулж гэмтээлгэчихээд, хэдэн мянгаар минь бариулж хориулчихаад өөрсдөө ямар ч гэмгүй үлдчихсэн дараагийн сонгуульд хэрхэн оролцохоо яриад тансаг ресторанд сууж байх болно шүү гэдгийг санах хэрэгтэй. Гүүглээс авсан шүү.

Хулгайчийг гардсан минь

2008 оны 07-р сарын 08 Нийтэлсэн Monkhtuya
Өчигдөр ажлынхаа охинтой хоол идээд сууж байтал, цүнхээ хажуу сандал дээр тависан юм.Нэг юм түг хийгээл дуугарав.Гайхаад хоолоо ч идэж дууссан болохоор босоод цүнхээ авах гэтэл цүнх байдаггүй дээ. Гүй ээ энэ чинь сонин юмаа хөл ургаад явчивуу яав гээл хайгаад байсан арын ширээн доогуур нэг залуугийн хөлөнд оосорлоотой татагдаж явнаа амар юм болжээ.2залуу ширээн доогуур цүнхэн дээр минь ажиллаад дээш харан хээв нэг жишимгүй сууж байнаа. Яаж байгаа юм гэсэн яасын гэнэ ээ дүргүй хүрээд тэссэнгүй цохиод авсан тэнд даанч эр хүн байсангүй эргээд надруу дайрхаар нь бас айгаад цагдаад өгнө гээл орхисон энүүхэндээ гэхэд би өөрөө аймаар айсан шүү худлаа айгаагүй дүр эсгэснээс биш. Амар болжээ хүний цүнх хулгайлчаад бүр болоогүй зодох нээ.Жаахан удаан суусан бол будаа гэж. Хүний үхтэлээ ажиллаж олсон юмыг хөлийн үзүүрээр өлхөн олчихдог энэ хулгайчуудын хурууг нь тайрвал таарна даа гэж бодогдов. Тэгвэл 10 хуруугүй мухар хуруутай хүн юугаараа хулгай хийхэв дээ. За тэгээд өрөөндөө орж ирээл хулгайч гардсан баатар ч болоод цүнхээ өвөр дээрээ тавиагүй буруутан ч болоод хохирогч, цагдаагийн дүрд хувирсааан гэж...

Ардчилсан гэх Элбэгдорж танаа

2008 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Monkhtuya
Өнөөдөр баян монголын ядуу ард түмэн зовж ядарч байхад сонгуулийн гайгаар түүхэнд байхгүй гутамшиг эмэгнэлтэй явдал болж байна.Хоёр том нам 2лаа л төр барьсан ав адилхан байсан шүү. Нам бус хөндлөнгөөс хараад ийм л дүгнэлт хийлээ. АН-ыг бодход ХУ нам арай дөнгүүр юм уу даа ялагдаж сурсан юм байна нэгд,тэсэж бас тэвчиж сурсан юм байна хоёрт. Жагсаал цуглаан гэх нэр дор үймээн самууныг турхиран зохион байгуулсан Элбэгдоржоо танд үнэндээ яриад хийрхээд байгаа ард түмэн чинь байна уу ичих булчирхай чинь дэндүү сулралтай юм тэ. Бид ийм сүйрэл үхлийг хүсээгүй юм шүү чиний хөхөө шиг олон жил донгодсон сайхан Ардчилал гэж ийм арга ядсан бусармаг самууныг хэлэхгүй байх..Харин дэндүү өрөвдөлтэй үнэн төрхөө өчигдөр харууллаа. АН гэх энэ үг танд тохирохгүй байна. Намынхаа нэрийн утгыг алдуулж бидний чихэнд алуурчин мэт сонсогдож байна. Яагаад гэвэл тархи толгойдоо гэмтэл авч тахир дутуу болсон хүмүүс, шатсан байшин барилга, түүх соёлын өв, дэлбэлсэн машин техник, үхсэн бие цогцсыг хараад энэ таны хүссэн ардчилал боловч биднийх биш шүү үүнийг та өнөөдөр өр чинь өвдөхгүй миний ард түмэн намайг дэмжиж байна гээд ярьж байна. Таны сайхан үгэнд хууртагдан турхирагдсан зарим хүмүүсийг шороонд булж заримыг нь шоронд хатааж түүхийг нь шатаалгаж түмнийг нь доромжиллоо. Таны энэ бусармаг үйлдлийг жинхэнэ ард түмэн жигшин зэвүүцэж байна. Ядаж ялагдаж сураач. АН-ын түүхэн үнэнийг та гутаан доромжилж мөхлийн нүхээ өөрөө малтлаа. Танд өчүүхэн ч гэсэн хүн чанар бмй бол ард түмнээсээ уучлалт гуйн ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ.

Монголын эмгэнэл гутамшиг

2008 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Monkhtuya
Жагсаал цуглаан нэрээр хууль бус бусармаг үймээн самууныг зохион байгуулагч өдөөн хатгагч ЭЛБЭГДОРЖ БАТЗАНДАН ЖАРГАЛСАЙХАН МАГНАЙ нарын улс төрийн ээлжит хийрхэл, Ард түмний сонголтыг гутаан доромжилж түүхэнд байгаагүй үймээн самууныг үүсгэсэн арчаагүй новш лалруудаа Та бүхэн ард түмний өмнө хариуцлага үүрэх ёстой. Хариуцлага ярьдаг та бүхнийг ард түмэн одоо л харъя арьсаа хамгаалан мэдэгдэл хийж алиагаа алдаж бүү шогт.Ард түмнийг дотроос нь бие биерүү нь турхирч машин машинаар согтуу хүмүүс зөөвөрлөж /бичлэг чинь байгаа шүү/ алиагаа алдсан учраа үл мэдэх архины халуунд зүрх нь хөөрсөн банди нарыг өдөөн хатгаж жирийн ард иргэдийн эрүүл мэнд эд хөрөнгийг эвдэн сүйтгэж ямар их гарз хохирол нус цус түүхийн үнэт бүтээлийг устгав. Ийм гамшиг гутамшигийг үүсгэсэн та бүхэнтэй зААВАЛ ХАРИУЦЛАГА ТООЦНО. Би нам бус саналаа ч тэгэж өгсөн МИНИЙ АРД ТҮМЭН ямар ухаалаг сонголт хийснийг ойлголоо ухаарлаа АРД ТҮМЭНДЭЭ БАЯРЛАЛАА. Энэ увайгүй ялагдлаа ч хүлээх ухамсар мөчид ийм хүн новшнууд хэн бэ гэдгийг харлаа үзлээ гутлаа бас зовлоо. Ийм хүн сүгнүүд төрд нэтрэх эрх байхгүй.

Амьдралаа гэж ,,, /болсон явдал/

2008 оны 06-р сарын 26 Нийтэлсэн Monkhtuya
Та бүхэнд сургамж болгохын үүднээс миний найзад тохиолдсон гашуун амьдралын үнэнийг хүүнэе. За бид оюутан байлаа...найз 4 охин гал гэж жигтэйхэн.Энэ 4-ийн 3нь найз залуутай нэг нь үгүй байсан чинь тэр найз маань нэг залуутай танилцлаа өөрөөс нь 9 ах айлын ганц хүүхэдээ уг нь анхандаа их давгүй залуу шиг байсан байнга сургуулийн гадаа машинтайгаа сойлгоостой, ах юм чинь халамжтай амьдрал мэднэ энэ тэр гэлээл бид дэмжиж байлаа. За тэгээд ногоон гэрлээр суусандаа хурим боллоо,найз маань жирэмсэн боллоо.Нөхөр хадам бөөн баяраа хадганд ороогоод залах нь холгүй ээ.Харин тэгсэн нөхөр баагий нэг бишээ шоудаад байнаа найзыг минь зовоогоод гэтэл нөхөр ер дуртай байж өөрийгөө маш барьж байсан байна л даа тэгээд нэг л өдөр задрав даа.Найз маань жаахан тиймэрхүү за яахав хүүхэд гарахаар гайгүй байх гэж бодоод тэвчлээ.Архиа гудрахгЮй бас араар тавьдаг бололтой.Миний муу найз төрлөө нялх хүүхэдтэй архичин нөхөртэй сургуулиа төгсөх гээд зовсон.Машин тэргээ зараад уусчлаа ажил хийхгүй 2 талын хадам тэжээнэ.миний найз тийм дуугай биш тэмцлээ архинаас гаргах гэж амьдралаа аврах гэж эцэг эхийх нь хийгээгүй бүхнийг хийсэн даанч гомдмоор доо.Сүүлдээ салах гэж үзлээ хэдэн сар болов.Нөгөө баагий панаалтай дахин уухгүй үр хүүхдээ бодьё ухаарлаа барилаа гээл яахав бас горьдлого тасраагүй цагт буцаад очлоо энэ л өөрийгөө зүхэх маш том алдаа байлаа... Архи хэрүүл үргэлжилсээр хүү нь ой гарантай ямар хөөрхөн хүүхэд сэргэлэн хөндлөнгийн хүний хайр татам дээрээ л байсан цаг даа...би уйлав. Ээлжит нэг өдөр архиа уугаад ирсэнгүй орой болов.Шөнө дундын үед хаалга тогшив.Миний найз байнгын айдас түгшүүр хүлээлт энэ л тэрний эвлэрэх амьдрал болсон доо.Хаалгаа тайллаа.Баагийг ээж дүү 2нь манай орцонд уначиж гэсээр оруулж ирлээ.Энэ гайт өдөр өөрсдөө гэртээ хонуулчихгүй яасан юм бэ дээ. Оруулаад өөр өрөөнд унтууллаа.Согтуу ирэхэд нь хүүхэддээ ойртуулдаггүй гэсэн уг нь тэгсэн сэрээд хүүхэдтэйгээ унтмаар байна гээд хүүхэд дээрээ очсон байгаа юм.хүүхдийнхээ хажуугаар хэвтээд л хүүхэд нь зЮЮгээр хатгасан юм шиг уйлаад унасан гэсэн. Шөнөжингөө уйлаад хуугээ тэвэрсээр уур цайлгатал үүрээр халуураад өглөө гэхэд гэнэт татаад хүү өнгөрчлөө.... Шөнө согтуу баагий нам унтаад сэрдэггүй миний найз хүүхдээ тэвэрсээр хүн ч дуудаж чадалгүй яасан юм бол гайгЮй байгаа гэж гордсоор хүүгээ тэврээд үүр цайлгатал хүү гэнэт таталд огоод, согтуу толгойг сэрээж хүн амьтан дуудаад нэгэнт оройтсон байсан.Энэ бол эрчүүдээ эрийн бузар үрд гэдэг л болсон доо нялх нойтон хүүхэдтэй хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй шүү.Ийм айшигт явдал болохыг даанч урьдаас харах биш дээ.Ажил явдал нь боллоо.Энэ новшоос арай эрт салсан бол хүү нь амьд байхсан гэхээс өмнөөс нь би харамсаад барашгүй.Одоо түүнд хорогдох зүйл байхгүй хүүгийнхээ 49 хоногийг өнгөртөл тэсхээс гэтэл далимдуулаад уусаар...би хүүгээ алчлаа гэж ганц удаа хэлсэн гэнэлээ хэллээ гээд ухаархаас өнгөрсөн толгой. Нэг орой найз маань баагий бас л байхгүй үед гэртээ сууж чадалгүй яаж суух юм бэ энэ тэнд гүйж инээж байгаа нь харагдаад тэр гэрт тогтох аргагүй солиорох шахаж байхад ээжийндээ ороод хонож өглөө эмнэлэг явж үзүүлэхээр хувцсаа солиод явъя гээд гэртээ иртэл хаалга дотроосоо түгжээтэй нүдээд тайлахгүй байлаа аргаа бараад хажуу айлын болконоор дамжаад ортол болконы хаалгаа бас онгойлгосонгүй ойлгомжтой хүүхэнтэй байна буцаж дамжиж болохгүй 8 давхраас унах магадлалтай байсан учраас цонхоо хага цохиод орлоо... Шал согтуу нэг хүүхэнтэй байнаа тэр нь ч согтуу арай ч дээ гэхэд ч багадна Хүүхэд нь өнгөрөөд 7 хон хонож байхад зулых нь өмнө ингэж болдог юм уу энэ хүн биш байгаа биз дээ өөрийг нь алчмаар.Миний найз юу ч хэлээгүй гэсэн юу хэлэх юм 49 хоногийг л хүлээж байсан даа даан ч тэсээгүй ээжийг нь дуудаад хүүхдээ хар даа би хамаг юм аа аваад явлаа надад хэлэх үг алга дээ бурхан гэж байдаг бол нэг өдөр миний зовлонг амсуулах биз дээ гэж хэлээд гарахад нь ээжтэйгээ нийлээд хамаг эд хогшлийг нь эвдээд зодоод ус цацаад гаргасан гэсэн миний найз уг нь ах дүү сайтай хүн гэхдээ энэ амьдралыг би эхэлсэн учраас өөрөө дуусгана ээж болон ах эгчийгээ хутгахгүй гээд гүрийсэн байгаа юм даа хэлэх үг алга. Шүүхээр ороод салсан... Үүнээс хойш миний найз сэтгэлийн маш хэцүү дарамтанд орсон эртхэн салсан бол хүүтэйгээ байх байсан гээл уйлж гарна ганц ярьдаг нь хүүхэд нь байлаа.Эрүүл саруул хүүхдээ гэнэт ингэж алдана гэж бодоогүй л байх даа ядаж өвчин тусаад аварч чадаагүй бол би харамсахгүй гомдолгүй ш тээ гээл уйлна их хэцүү үе байсан.Үүнээс хойш хүнтэй сууж хүүхэд гаргахгүй гэж шийдсэн айсан байх.8 жил өнгөрлөө уг нь дажгүй хүүхэн.олон эрчүүд эргүүлнэ харин ч нэг тоохгүй дээ тоохгүй ч гэж ахин амьдрал эхлэхээс айж байгаа л даа. Бид ээж нь ятгана дандаа муу хүн байх биш нэг алдлаа дахин чамайг бурхан харж үзнээ хүүхэд чинь чамд эргэж ирнэ гээл...Тэгсээр нэг сайн залуутай таарсан одоо нэг хүүтэй нөхөр нь харин хаа очиж архи дарс уухгүй жаахан ядарсан нөхөр л дөө гэхдээ миний найз өөрөө амьдралаа аваад явах чадвартай маш ухаантай тэвчээртэй одоо сэтгэл амар сайхан амьдарч байгаа.Хөрөнгө мөнгөнөөс илүү хүний сэтгэлийн амар амгалан чинь жаргал шүү дээ гэж нөхрөө сонгосон доо.Бурхан чамайг минь эвээж хүүг чинь буцаан өгсөн шүү дээ миний найз жаргалтай сайхан амьдраарай. Баагийг бас амьдрал шийтгэсэн юм шиг байна лээ бас нэг айлын охиноор тоглож суугаа биз нэг хүүхэнтэй суусан охинтой гэсэн харин нэр тЮртэй архичин сурагтай дээр тэнгэр дэргэд бурхан байхад чи хэзээ нэг өдөр шийтгэлээ хүртэх биз дээ,,,